Инвескор ББСБ-ын их нүүдэлд нэгдэх шалтгаан

Нэмж хувьцаа гаргах болсон шалтгаан юу байв? Тус байгууллагын санхүүгийн болон үйл ажиллагааны өсөлтийн нууц юунд оршиж байна вэ?

Видео үзэх

Хөрөнгө оруулалтын нөхцөл

Дуусах хугацаа
Арилжаанд оролцох
Нэмж гаргаж буй хувьцааны тоо
4,000,000 ширхэг
Нэгж хувьцааны үнэ
4,155 төгрөг
Нийт татан төвлөрүүлэх дүн
16.6 тэрбум төгрөг
Нийтэд санал болгож буй эзэмшлийн хувь
5.28%

Түгээмэл асуулт хариулт

Киргизийн зах зээлд амжилттай нэвтэрч чадсан нь цаашид Төв Азийн зах зээлд хөл тавих Инвескор ББСБ-ын гол шалгуур байсан. Харин Казакстан, Узбекистаны хувьд Киргизийн зах зээлээс илүү том учир Киргизстаны зах зээлд амжилттай нэвтэрсэн нь дараагийн том зах зээл рүү нэвтрэхэд маш том туршлага болсон.
Инвескор ББСБ ХК нь 2022 онд Киргизстаны зах зээлд ПОКЕТ-ийг нэвтрүүлэхэд бэлэн болоод байна.
Инвескор ББСБ ХК: Бидний дараагийн зорилго бол дотоодын ББСБ-ын салбарт номер 1 байх биш Төв Азийн зах зээл буюу бүс нутгийн номер 1 санхүүгийн байгууллага болох юм.
900 гаруй хувьцаа эзэмшигчид байна. Үүнээс 820 орчим харилцагч нар нь иргэд хувьцаа эзэмшиж байна. Хувь хүмүүс нийт хувьцааны 10 хувь буюу 7 сая гаран нэгж хувьцаа эзэмшиж байна.
2019 онд анх IPO хийхдээ Инвескор ББСБ ХК нь 3 амлалтыг өгсөн.
I. Нэгт - санхүүгийн тогтвортой өсөлт
II. Хоёрдугаарт – Төв Азийн зах зээл дэх тэлэлт
III. Гуравдугаарт – цахим зээлийн үйлчилгээг нэвтрүүлэх.
Амлалтын биелэлтийн хувьд:
I. 2021 оны байдлаар нийт хөрөнгө 128%, цэвэр зээл 119%-ийн гүйцэтгэлтэй байна.
II. 2020 онд Киргиз улсад салбараа нээсэн ба одоогийн байдлаар 7.6 тэрбум төгрөгийн зээлийн багцтай болж чадсан байна.
III. Цахим зээлийн Покет аппликейшнийг дотоодын болон гадаадын зах зээлд нэвтрүүлэн ажиллаж буй бөгөөд 2022 оны байдлаар 200 тэрбум төгрөгийн зээлийг
  • 2024 оны эцэст Төв Азийн зах зээл буюу бүс нутгийн топ 3 ББСБ-ын нэг болох
  • Зээлийн багц 721 тэрбум төг, хүүний орлого 173 тэрбум төг, цэвэр ашиг 83 тэрбум төг
  • Казакстан, Узбекистан улсуудын зах зээлд бүрэн нэвтэрсэн байх
2020 оны сүүлээс эхлэн Инвескор ББСБ нь олон улсын байгууллага, хөрөнгө оруулалтын сангуудтай идэвхтэй харилцаж эхэлсэн. Инвескор ББСБ-ын харилцдаг гадны байгууллагууд: Enabling Qapital, Lendahand, ADB, EBRD, Blue Orchard г.м.
Инвескор ББСБ-ын удирдлагын баг нь банк санхүүгийн салбарт бүгд 10-аас доошгүй жил ажилласан мэргэжлийн хүмүүс байна. Мөн хувьцаа эзэмшигчид бизнесийн удирдлага, санхүүгийн чиглэлээр мэргэшсэн туршлагатай хүмүүс байна.

Танилцуулга

“Инвескор ББСБ” ХК нь 2019 оны 05 дугаар сард олон нийтэд хувьцаагаа санал болгосноос хойш 3 жил өнгөрсөн байна. Энэ 3 жилийн дийлэнх хугацаанд КОВИД-19 халдварын улмаас хатуу хөл хорио, ложистикийн хүндрэл, хил боомтын хаалттай байдал, Орос Украйны дайн гэх мэт урьдчилан тооцоолох боломжгүй үйл явдал дараалан тохиолдсон Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хувьд хүнд жилүүд байсан ч “Инвескор ББСБ” ХК нь зээлдэгчид, ажилтнууд болон хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхлыг хамгаалахыг эрхэмлэн өндөр бэлтгэлтэйгээр даван туулсныг мэдээлэхэд таатай байна.

whitepaper2

ИНВЕСКОР НЭМЭЛТ ХУВЬЦААНЫ ТАНИЛЦУУЛГА ОНЦЛОХ ИШЛЭЛ

InvesCore Reviewer

“ Инвескор ББСБ 2019 онд МХБ-ийн түүхэнд хамгийн өндөр буюу 18,6 тэрбум төгрөгийн хувьцааг нэгжийн үнийг нь 1650 төгрөгөөр олон нийтэд санал болгосон. 2021 онд дунджаар 4043 буюу 173 хувь өссөнөөр хөрөнгө оруулагчид жилд дунджаар 60%-ийн өгөөж хүртжээ. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Инвескорын нийт хөрөнгө 128, цэвэр зээлийн хэмжээ 118 хувиар өсөөд байна. “

С.Батчимэг

Ти Ди Би Секьюритис ҮЦК ХХК-ийн гүйцэтгэх захирал

InvesCore Reviewer

“ Голомт Капиталын хувьд Инвескор ББСБ ХК-тай хамтарч ажиллах болсон хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, тухайн компанийн менежментийн багийн өнгөрсөн хугацаанд үзүүлсэн санхүүгийн болон үйл ажиллагааны амжилт нь гайхалтай түүхийг харуулж байна. Хоёрдугаарт, Инвескор ББСБ ХК нь IPO хийх үеийн амлалтаа маш амжилттай биелүүлсэн. Түүнчлэн гадаад зах зээлийн тэлэлт болон технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлсэн нь FPO-ийн үндсэн андеррайтераар ажиллах гол шалтгаан болсон. “

С. Ган-Эрдэнэ

Голомт Капитал ҮЦК-ийн гүйцэтгэх захирал

InvesCore Reviewer

“ Олон жил ББСБ-ууд азийн зах зээлд гарна гэж ярьсан. Ганцхан Инвескор 2 жил гаруйхны богино хугацаанд хөрөнгө оруулагчдад амласнаа биелүүлсэн. Ер нь хөрөнгө оруулагчид экспорт хийдэг компанийг онилох хэрэгтэй. Мөн банкны соёлд суралцсан, системд чанагдсан, чадварлаг хүмүүс ажилладаг учраас засаглалын хувьд эрүүл юм. “

Г. Мөнх-Эрдэнэ

Таван Богд ҮЦК-ийн гүйцэтгэх захирал

InvesCore Reviewer

“ Бид 2019 онд IPO хийхдээ санхүүгийн өсөлт, гадаад зах зээлийн тэлэлт, онлайн зээлийн үйлчилгээг хөгжүүлнэ гэсэн 3 амлалт өгсөн. Одоо 323 тэрбум төгрөгийн үнэлгээтэй болж Төв Ази буюу Киргизэд 3 салбараа нээсэн бөгөөд удахгүй дахин 1 салбараа нээх гэж байна. Мөн Узбекистан, Казахстаны зах зээлд нэвтрээд зогсохгүй Киргизид анх удаа Pocket аппликэйшнийг нэвтрүүлэх гэж байна. “

Д. Баясгалан

Инвескор ББСБ-ын гүйцэтгэх захирал

Санал хүсэлт авах

  • Парк Плэйс 403 тоот Чингисийн өргөн чөлөө-24 Улаанбаатар

  • 7012-1530

  • info@golomtcapital.com